АН 60 тэрбумын асуудлаар дахин гомдол гаргана

АН-ын Хяналтын ерөнхий хорооны нарийн бичгийн дарга, хуульч  Б.Батхуяг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үеэр хууль зөрчсөн үйлдлүүдэд шүүхийн шийдвэрээр батлагдсан болохыг мэдээллээ. Мөн сонгуулийн өмнө шуугиан тарьсан МАН-ын 60 тэрбумын асуудлаар ч мэдээлэл өглөө.

2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй тэргүүтэй гурван хүн албан тушаал наймаалцаж, 60 тэрбум төгрөг босгох талаар ярьж буй бичлэг цахим сүлжээнд тарсан билээ. Тэрхүү дуу бичлэгийг МАХН-ын дэд дарга Ж.Эрдэнэжамъян хэвлэлийнхэнд тарааж, шуугиан дэгдээсэн. Тухайн үедээ Ардчилсан намаас энэхүү хууль зөрчсөн үйлдлийг шалгуулахаар Улсын Ерөнхий прокурор болон АТГ-т гомдол гаргаад байсан юм.

Гэвч Нийслэлийн прокурорын газраас энэ сарын эхээр МАН-ын дарга нарын бичлэг хуурамч учраас эрүү үүсгэхээс татгалзсан билээ.  Тэгвэл АН-ын зүгээс энэ асуудалтай холбоотойгоор дахин зохих байгууллагад нь гомдол гаргахаар болжээ.

Түүнээс гадна АН-ын Хяналтын ерөнхий хороонд сонгуулийн маргаантай холбоотой олон гомдол ирсээр байгаа аж. Мөн зарим аймгийн дээд болон хяналтын шатны шүүхээс тодорхой шийдвэрүүдийг гаргасан байна. Тухайлбал, Орхон аймгийн хяналтын шатны шүүхээс 29 нэр дэвшигчийг дахин сонгуульд оролцуулахаар шийдвэр гаргасан байна. Мөн Дархан-Уул аймгийн шүүхээс 15 нэр дэвшигчийг бүртгээгүй учраас дахин сонгууль явуулах шийдвэр гарчээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу