З.Санждорж ламтаны увайгүй үйлдэл

XIV Далай ламын айлчлалыг шууд эсэргүүцэж, урд хойд хөршийн байр суурийг хүндлээгүй хэрэг болно гэж жирийн лам хүн бус улстөрч аятай хэвлэлийн бага хурал хийж, үнэн голоосоо ундууцаж байсан хүн бол “Монголын бурхны шашинтны шинэ төв”-ийн тэргүүн буюу өөрийгөө хамба номуун хан хэмээн өргөмжилсөн “Их хүрээ” хийдийн Зандангийн Санждорж.
Тэгвэл оны өмнөхөн буюу Үндэсний эрх чөлөөгөө дахин сэргээсний 105 жилийн ойгоор IX Богдын хойд дүр хэмээн нэгэн хүүгийн зураг сошиал ертөнцөөр ил болсон.
Учрыг нь ойлгоогүй хүмүүс зарим нь итгэж, үлдсэн нь гайхаад хоцорсон. Х Богдыг тодруулах сургаар хэд хэдэн улстөрчид хүүхдээ тодруулахаар улайрч буй талаар хэвлэлээр хангалттай шуугисан. УИХ-ын дарга М.Энхболдын хүүгийн нэр ч чих дэлсээд авсан билээ. Тэгвэл Далай ламын айлчлалаар “Х Богдыг тодруулах гэж байна. Монголд Богд хэрэггүй” гэж хэвлэлийн хурал зарлан шуугиулж байсан З.Санждорж өөрийнхөө хувилбарыг Х Богд хэмээн өргөмжилжээ.
Ингээд хиазтай дээлээр хувцаслан, сэнтийд суулгасан хүүгийн зураг бүхий “Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 105 жилийн ойгоор халхын Х Богдыг сэнтийд нь заллаа” гэх мэдээллийг гаргасан байна./Тэрлут сэнтийг түрээслэж авч байгаад зураг даруулсан гэж байгаа/
Тэрхүү хүү нь З.Санждорж болон н.Сарантуяа гэгч залуухан бүсгүй нарын дундаас гарсан аж.

Шар ордон”, “Их хүрээ” гэхчилэн Богдтой холбоотой, түүний байрлах ордны болон харъяалах сүм хийдүүдийн нэрийг өөрийн эзэмшлийн байрандаа өгсөн байдаг З.Санждорж хамба Далай ламыг эсэргүүцээд байсан шалтгаан нь өөрийн хүүхдээ Богдын хойд дүрээр тодруулахаар эртнээс төлөвлөсөн байсантай нь холбоотой юм санж.

Харин Төв Гандантэгчинлэн хийдээс энэ талаар тодруулахад нарийн дэг жаяг үйлддэг бөгөөд “Х Богдыг тодруулаагүй” гэж эрс үгүйсгэв. Авъяаслаг монголчуудад ороосой билээ. Урт гартай, улс төрийн мэдрэмжтэй, залуухан бүсгүйд хутагт хийчихдэг. Зайтай эр... Түүнээс суралцууштай...

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу