Азийн модел агентлагийн бяцхан миссүүд Wonder Baby - 2016 наадмын шилдгүүд болцгоолоо.

Азийн модел агентлагийн бяцхан моделууд Шанхай хотноо болсон Олон Улсын Инженершнель  Wonder Baby - 2016 тэмцээнээс шилдгүүд болцгоолоо. 

Хятадад 3-н шатлалтайгаар шалгаруулалт явуулж эрхээ авсан 250 хүүхэд  энэ сарын 19-нд өрсөлдөж, Монголоос оролцсон  С.Содонгоо (8нас), Сэлэнгэ (11 нас) нар нас насандаа шилдэг болж цом өргөмжлөлөөр шагнагдсан байна. 

Бяцхан моделууддаа баяр хүргье.

 

 

 

Б.Баянжаргал

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу