“U Money” картыг ирэх сарын 08-ныг хүртэл үнэгүй тараана.

Зорчигч тээврийн нэгтгэлээс өчигдөр Чингисийн талбайд нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулсан билээ. Өдөрлөгийн хүрээнд иргэддээ зориулан автобусны смарт картыг 2000 төгрөгөөс дээш үнийн дүнгээр цэнэглэсэн тохиолдолд үнэ төлбөргүй өгчээ. Түүнээс гадна ирэх сарын 08-ныг хүртэл иргэд өөр ойрхон автобусны буудлаас дээрх смарт картыг 2000 төгрөгөөр цэнэглээд үнэ төлбөргүй авах боломжтой юм байна шүү. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийгдсэн смарт картыг зарим иргэд өнөөдрийг хүртэл худалдан авалгүй, бэлэн мөнгөөр зорчиж байгаа билээ. Тиймээс иргэдийн идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор үнэгүй авах боломж бүрдэж байгаа юм байна шүү.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу